Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий

  • a. "Монгол Контент" ХХК-ийн бүтээгдэхүүн "www.Grapes.mn" нь хувь хүн, байгууллагыг бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэх цахим мэдээллийн хэрэгсэл болон аппликэйшнтай холбох дижитал сурталчилгааны платформ юм.
  • b. Сурталчилгаа, мэдээлэл түгээгч болон байршуулагч тал болох вэб болон аппликэйшнийг холбон ажиллаж, олон хүнтэй холбогдож цаг алдалгүйгээр нэг удаагийн захиалгаар олон сувагт мэдээллээ түгээх боломжийг олгоно.
  • c. Үйлчилгээний нөхцөл нь www.Grapes.mn дижитал сурталчилгааны платформоор дамжуулан харилцагчаас бүтээгдэхүүнийг түгээх хүсэлт болон түгээлттэй холбоотой үүсэж буй харилцааг зохицуулна.
  • d. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

2. Нэр, тодорхойлолт

  • a. "Дижитал сурталчилгааны платформ" гэж хувь хүн, байгууллага буюу хэрэглэгч талыг бүтээгдэхүүний мэдээллийг олон нийтэд түгээх вэб хуудас болон аппликэйшнтай холбох үйлчилгээг бүрдүүлсэн вэб хуудас https://Grapes.mn (цаашид Grapes.mn гэх);
  • b. "Хэрэглэгч" гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Grapes.mn-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, татвар төлөгч байгууллага, хуулийн этгээдийг;
  • c. "Харилцагч" гэж дижитал сурталчилгааны платформыг ашиглан өөрийн үйлчилгээгээр дамжуулж хэрэглэгчийг мэдээллийг олон нийтэд хүргэхийг зөвшөөрсөн хуулийн этгээдийг;
  • d. "Гэрээт хэрэглэгч" гэж Grapes.mn-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан харилцагчтай үйлчилгээ авахаар тодорхой хугацаа, үнийн дүнтэй гэрээ байгуулсан хэрэглэгч. Гэрээт хэрэглэгч нь гэрээний үнийн дүнд дүйцэх үйлчилгээг авах боломжтой.
  • e. "Урьдчилсан төлбөрт хэрэглэгч" гэж Grapes.mn-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан харилцагчтай ямар нэг гэрээ байгуулаагүй, төлбөрөө 100 хувь урьдчилан төлөх үүрэгтэй хэрэглэгч.
  • f. "Дараа төлбөрт хэрэглэгч" гэж Grapes.mn-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан харилцагчтай сар бүрийн гүйцэтгэлийн дүнгээр дараа сард нь төлбөр хийхээр тохирч гэрээ байгуулсан хэрэглэгч.

3. Талуудын үүрэг, хариуцлага

  • a. Хэрэглэгч нь Grapes.mn-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд "Би хүлээн зөвшөөрч байна." гэсэн товчийг идэвхжүүлснээр хэрэглэгчийг зөвшөөрсөнд тооцно.
  • b. Хэрэв хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд Grapes.mn-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болох үр дагавар үүсэхийг анхаарна уу.
  • c. Grapes.mn нь харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хэрэглэгчид хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн платформоор дамжуулан Хэрэглэгчид олгоно.
  • d. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд "Монгол Контент" ХХК болон хэрэглэгч, харилцагч гэсэн бүх талууд хяналт тавина.
  • e. Grapes.mn-н хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг "Монгол Контент" ХХК хариуцна.

4. Бүртгүүлэх, захиалга өгөх

  • a. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ Grapes.mn-ийн Нэвтрэх хэсгийг сонгон "Нэвтрэх" болон "Бүртгүүлэх" гэсэн сонголтын аль нэгийг сонгож өөрийн цахим шуудангийн хаяг болон утасны дугаарыг оруулна. Grapes.mn-ээс хэрэглэгчийн албан ёсны цахим хаяг болон гар утасны дугаар луу нэвтрэх нэг удаагийн нууц үгийг илгээнэ. Хэрэглэгч нь тухайн нэг удаагийн нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
  • b. Grapes.mn-д цахим шуудангийн хаягаар бүртгүүлэхээс гадна өөрийн албан ёсны Facebook болон Gmail хаягаар шууд бүртгүүлж, Grapes.mn-д нэвтрэх боломжтой.
  • c. Байгууллагыг төлөөлж захиалга өгөх хэрэглэгч заавал байгууллагын Регистрийн дугаар, нэр, мэйл хаягийг зэргийг бүртгүүлнэ.
  • d. Grapes.mn-д хэрэглэгчээр бүртгүүлснээр бүтээгдэхүүн үйлчилгээ захиалах, захиалгын төлөв харах, өөрийн захиалгыг хянах, тайлан харах эрх үүснэ.
  • e. Хэрэглэгч нь Grapes.mn-д нэвтрэх цахим шуудан болон цахим гарын үсгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрстлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  • f. Хэрэглэгч, Grapes.mn@mongolcontent.mn хаягт цахим шуудан илгээх, эсвэл 7555- 3232 (дотуур дугаар)-т холбогдон Grapes.mn-н талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг илэрхийлнэ.
  • g. Хэрэглэгч нь өөрийн бүртгэл дэх мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  • h. Хэрэглэгч Grapes.mn цахим худалдааны системийг ашиглан хэдийд ч захиалга хийх боломжтой. Захиалгыг батлах эсэхийг шийдэх нь ажлын өдрүүдийн ажлын цагаар байна.
  • i. Хэрэглэгч нь захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Төлбөр төлсөн хугацаагаар эхний хэрэглэгчид тухайн байршлыг авах боломж бүрдэнэ.
  • j. Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжтой бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр үүсгэх боломжтой.
  • k. Хэрэглэгч 24 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүйн улмаас захиалга цуцлагдсан тохиолдолд Grapes.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  • l. Хэрэглэгч нь ажлын өдрүүдэд 08:00-18:00 цагийн хооронд (цайны цаг 12:30-13:30)мэдээлэл авах боломжтой.

5. Захиалгыг зөвшөөрөх, цуцлах, төлбөр төлөх

  • a. Урьдчилсан төлбөрт хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны Grapes.mn-н Админ захиалгыг зөвшөөрөх эсвэл татгалзах хариу өгнө. Админ зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэгч төлбөр төлөх боломжтой болно. Төлбөр төлсний дараа захиалсан баннер, мэдээ бусад төрлийн үйлчилгээг нийтэлж линкийг тухайн захиалгын дэлгэрэнгүй мэдээлэлд хавсаргана.
  • b. Админ Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, тухайн Редакцын бодлого бусад бичиг баримтад тусгасан хориглосон заалтыг зөрчсөн эсэхийг нягталсны үндсэнд зөвшөөрөх эсхүл татгалзах хариуг өгнө.
  • c. Админ захиалгыг татгалзаж буй үндэслэлээ тодорхой бичнэ. Татгалзсан захиалгыг хэрэглэгч өөрчилж дахин баталгаажуулан Админ руу хүргүүлж болно. Татгалзсан захиалгыг хэрэглэгч устгаж болно.
  • d. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд "Миний захиалга" хэсгээс захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • e. Админ зөвшөөрснөөс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заасан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө.
  • f. Grapes.mn нь Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар үйлчилгээг үзүүлнэ.
  • g. Дараа төлбөрт хэрэглэгчийн тухайд харилцагч байгууллагатай байгуулсан гэрээний хүрээнд төлбөр төлөх зарчмыг тодорхойлно.
  • h. Grapes.mn нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
  • i. Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй.
  • j. Хэрэглэгчийн захиалсан үйлчилгээ зөрсөн, захиалгаас өөр болсон тохиолдолд Grapes.mn нь тус алдааг засах, үйлчилгээг солих эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг олгоно.
  • k. Хэрэглэгч захиалга хийхдээ тус системд байгаа үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэлтэй сайтар танилцсаны үндсэн дээр захиалгаа үүсгэх үүрэгтэй. Хэрэглэгч үйлчилгээний талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга баталгаажсан бол буцаах хүсэлтийг Grapes.mn хүлээн авах, үйлчилгээг буцаах боломжгүй.
  • l. Grapes.mn нь дараа төлбөрт харилцагчийн захиалгыг хугацаа зааснаас бусад тохиолдолд зөвшөөрсөн даруйдаа нийтлэх үүрэгтэй.
  • m. Дараа төлбөрт хэрэглэгч нь өөрийн захиалгын нийт дүнг Grapes.mn-ээс хянах боломжтой бөгөөд тухайн сарын нийт дүнгийн дагуу дараа сарын эхэнд нь тооцоо нийлж Grapes.mn-ээс үйлчилгээ авсан төлбөрөө төлөх үүрэгтэй.
  • n. Гэрээт харилцагч Grapes.mn-ээс нийт гэрээний үнийн дүндээ тааруулан үйлчилгээ авах боломжтой бөгөөд гэрээний үнийн дүнгийн үлдэгдлээ харах боломжтой.
  • o. Гэрээт харилцагч нь өөрийн гэрээний үлдэгдэл дүнг хянах үүрэгтэй ба түүнд тохирсон үйлчилгээг авахаар захиалга өгөх эрхтэй.

6. Хөнгөлөлт

  • a. Гэрээт хэрэглэгч болон Дараа төлбөрт хэрэглэгч нь харилцагчтай хийсэн гэрээний хүрээнд Grapes.mn-д хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • b. Grapes.mn-тэй гэрээтэй ч түүгээр дамжуулан үйлчилгээ борлуулж буй Харилцагч талтай гэрээгүй нөхцөлд тухайн харилцагчийн үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх боломжгүй.
  • c. Хэрэглэгчийн Монгол Контент ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болно.
  • d. Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн захиалгын дүнгээс хамааран Grapes.mn нь дараах хөнгөлөлтийг үзүүлнэ. Нэг удаагийн захиалга нь 2 ба түүнээс дээш байршил эсвэл харилцагчийн үйлчилгээг сонгосон тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлт эдлэх хүснэгт:
Хэрэглэгчийн нэг удаагийн худалдан авалт Худалдан авалтын дүнгээс хасах хэмжээ
2,000,000₮-3,000,000₮ 1%
3,000,000₮-4,000,000₮ 2%
4,000,000₮-5,000,000₮ 3%
5,000,000₮+ 5%

7. НӨАТ

  • a. Захиалгын и-баримт нь "Монгол Контент" ХХК-ийн үйл ажиллагааны онцлогоос хамааран захиалга нийтлэгдсэнээс хойш ажлын 1-3 хоногийн дотор хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягт болон хэрэглэгчийн профайл хэсэгт илгээгдэнэ.
  • b. НӨАТ төлөгч биш байгууллагын захиалгын и-баримт нь зөвхөн сугалааны эрхтэй илгээгдэнэ.
  • c. Дээрх нөхцөлүүд нь хувь хүн болон байгууллагын НӨАТ-ын цахим баримтад хамааралтай болно.

8. Зохиогчийн эрх ба оюуны өмч

  • a. Цахим үйлчилгээний тэмдэгтүүд нь "Монгол Контент" ХХК-ний өмч бөгөөд бүтээгдэхүүний үйлчилгээний тэмдгүүд нь Харилагчийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бүтэц, загвар, контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  • b. "Монгол Контент" ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

9. Гомдол, хүсэлт хүлээн авах

  • a. Хэрэглэгч Grapes.mn-н үйл ажиллагаанд холбогдуулж санал хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд санал хүсэлт, гомдлыг contact@Grapes.mn хаягаар хүлээн авна.
  • b. Хэрэглэгч гомдлоо Grapes.mn-тэй шууд холбогдон гаргах бөгөөд "Монгол Контент" ХХК-ийн нэр хүнд болон үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж компанийн нэр хүндэд халдахуйц байдлаар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл түгээх зэргээр хориглосон аливаа үйлдлийг гаргахгүй байх үүрэгтэй.
  • c. Grapes.mn нь хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч хэр хугацаанд хэрхэн шийдэх тухай мэдэгдэнэ. Grapes.mn таны асуудлыг судлаад өгсөн хариу болон авсан арга хэмжээнд та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.

10. Нууцлалын бодлого

  • a. "Монгол Контент" ХХК нь энэхүү Нууцлалын бодлогыг гаргасан болно. Нууцлалын бодлого нь харилцагч, хэрэглэгчийн мэдээлэлтэй хэрхэн харилцдаг болохыг тодорхойлох юм. Нууцлалын бодлогын зорилго нь манай вебсайтад зочилж, хандаж буй хэрэглэгч, харилцагчтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оршино.
    • i. Бид хэрэглэгч, харилцагчийн байршлын мэдээллийг хянадаггүй
    • ii. Бид хэрэглэгч, харилагчийн мэдээллийг зөвхөн төлбөр төлбөх, захиалга илгээхтэй холбоотой харилцаанд ашиглана.
    • iii. Бид хэрэглэгч, харилцагчийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүй бусад этгээдэд дамжуулдаггүй

11. Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх

  • a. Монгол Контент ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Grapes.mn сайтад нийтэд нээлттэй мэдэгдэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.